ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БЭЛТГЭХ, ХЭЛЭЛЦЭН ТОХИРОЛЦОХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ НЬ

Манай хүрээлэн Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах бэлтгэлээ хангах, хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх, үр дүнг нь хянахад зориулсан цахим гарын авлагыг бэлтгэн гаргав. Уг гарын авлага гэрээ байгуулах үүрэг бүхий орон нутгийн удирдлага, нутгийн хөгжлийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, гэрээний үр өгөөжийг хүртэх учиртай нутгийн иргэдэд голчлон зориулагдсан болно. Энэхүү гарын авлагаар орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний тухай үндэсний ба олон улсын судалгаанд суурилсан зөвлөмж, жишээ, бие даан мэдээлэл авах эх сурвалжуудыг танилцуулж байна. 

Гарын авлагыг эндээс уншаарай http://forum.mn/res_mat/2020/OSF_Oron%20nutgiin%20gariin%20avlaga_09.10.pdf