• Монголын геополитик

    Бүс нутгийн өрсөлдөөн дунд

Бодлогын судалгаа

Бид бүгд олон улсын нэр хүндтэй их сургуулиудад суралцаж мастер, докторын зэрэгтэй, төслийн удирдлага, судалгаа, сургалтын арвин туршлагатай. Бид бодлогын асуудлын талаар олон улсын тэргүүлэх туршлага болон Монгол улсын онцлог, нөхцөл байдлыг харгалзан үздэг.

Бодлогын оролцоо

Бодлогын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулах нь бидний судалгааны үнэ цэнэ юм. Бид бодлогын шийдлүүд санал болгохын зэрэгцээ оролцогч талуудын хооронд яриа хэлэлцээ, ойлголцол үүсгэхэд анхаардаг.

Чадамжийг бий болгох

Манай багт олон улсын ба Монголын сургалтын янз бүрийн орчинд ажилласан туршлагатай багш нар бий. Бид Монгол, Англи, Герман, Япон хэл дээр сургалт хийдэг.

Зөвлөх үйлчилгээ

Бид төрөл бүрийн судалгаа, мэдээлэл, зах зээлийн ба улс төрийн дүн шинжилгээ, богино ба урт хугацааны хөгжлийн төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлдэг.